“7:4:10” ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН ЦАГИЙН ХҮРЭЭНД ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАНИЛЦУУЛЛАА
2025-10-16
Төрийн албаны зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулдаг “7:4:10” цахим мэдээллийн цагт Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг оролцож, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх тогтолцоо, хяналтын тухай хуулийн хэрэгжилт, хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг, түүний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Энэхүү цахим уулзалтын зорилго нь төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хяналт, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, төрийн албаны үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, сайн туршлага түгээхэд оршдог.
Цахим уулзалтад Төрийн албаны зөвлөлийн удридлагууд гишүүд, салбар зөвлөлийн удирдлага, төрийн байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд Zoom платформоор дамжуулан зохион байгуулагдсан байна.