Хөгжлийн бодлогын үнэлгээ хийх чадавхыг хөгжүүлэх сургалт зохион байгуулагдаж байна
2025-12-26

Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах бодлогын үнэлгээг олон улсын аргачлалд тулгуурлан, суралцангаа хийх зарчмаар хийж байна.Энэ хүрээнд бодлогын үнэлгээ хийх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогчид бодлогын үнэлгээний суурь ойлголт, өөрчлөлтийн онол, логик хүрээ, үнэлгээний аргачлалуудын талаар мэдээлэл авч, бодит жишээнд тулгуурлан хэлэлцэж байна. Тус сургалт нь бодлогын шийдвэр гаргалтыг илүү нотолгоонд суурилсан, үр нөлөөтэй болгоход чиглэж байна.