Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 123 дугаар тушаалаар Засгийн газрын харьяа болон нутгийн захиргааны байгууллагын нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгжид чиг үүргийн шинжилгээ хийх, давхардал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг тодорхойлох Ажлын хэсгийн хурал боллоо.Чиг үүргийн шинжилгээг:
Ажлын хэсгээс Засгийн газрын харьяа төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан хууль тогтоомжид заасан чиг үүргийн нийцэл, нийтлэг чиг үүрэг хэрэгжүүлдэг нэгжийн бүтэц, зохион байгуулалтын уялдаа, албан тушаалын тодорхойлолтод дүн шинжилгээ хийн санал боловсруулж, тайланг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм.