Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг өнөөдөр Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний хүрээлэн (DEval)-гийн мэргэжилтэн, сургагч ноён Дирк Хоффман, хатагтай Лаура Күнерт нарыг хүлээн авч уулзлаа.
Хоёр байгууллага 2025 онд Санамж бичиг байгуулж, энэ хүрээнд хамтын ажиллагаа идэвхитэй өрнөж байгаа бөгөөд Монгол Улсын төрийн байгууллагын үйл ажиллагааны үнэлгээний стандарт боловсруулах ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэх, төрийн албан хаагчдын үнэлгээ хийх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр ЗГХХГ-аас хэрэгжүүлж буй олон талт арга хэмжээг дэмжиж цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.