Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг үзэл баримтлалын хүрээнд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөл, Жүр Үр ХХК, Премиум нексус ХХК, Юнител групп, Дижитал концепт ХХК, Макс ХХК, Тэсо ХХК, Монос групп ХХК, Ази фарма ХХК, М Си Эс ХХК зэрэг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, санал солилцов.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг уг хуулийн шинэчлэлийн хүрээнд төрийн хяналт, шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох, ил тод, хариуцлагатай байдлыг хангах, хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан, зөвлөн тусалдаг байхаар тусгаж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогч нараас салбарын хяналт шалгалтын давхардал их байгаагаас хүндрэл, бэрхшээл нилээдгүй гарч буй талаар, мөн эрсдэлд суурилсан хяналт шалгалт, зөвлөж тусалдаг, хуулийн этгээдэд алдаагаа засах, үйл ажиллагаагаа сайжруулах боломжийг олгодог байхаар хуулийн төсөлд тусгах талаар илэрхийллээ..
