“Эрсдэл хариуцагч” нарт зориулсан сургалт зохион байгууллаа
2026-03-25

 

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Эрсдэлийн удирдлагын хорооны хуралдаанаар байгууллагын зохион байгуулалтын нэгж газар бүр эрсдэлийг илрүүлэх, бүртгэх ажлыг хариуцан ажиллах эрсдэл хариуцагч ахлах референт эсхүл референтийг томилж, чиг үүргийг гүйцэтгэлийн төлөвлөгөөнд болон албан тушаалын тодорхойлолтод тусгахыг үүрэг болгосны дагуу “Эрсдэл хариуцагч” нарт зориулсан сургалтыг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд эрсдэлийн удирдлагын журмыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг танилцуулж, эрсдэлийн төрөл, ангиллыг (эрсдэлийн таксономи) тодорхойлох, эрсдэлийн хүлээн зөвшөөрөх түвшин (аппетит)-г боловсруулах, эрсдэлийн шинжилгээ хийх талаар практик дасгал ажил хийж, санал солилцлоо.

Томилогдсон эрсдэл хариуцагч нар эрсдэлийн удирдлагын бодлогын хэрэгжилтийг нэгжийн түвшинд зохион байгуулж, удирдлагаар хангах чиг үүргийг хүлээх юм.

Энэхүү сургалт нь байгууллагын хэмжээнд эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, удирдах чадавхыг нэгжийн түвшинд бэхжүүлж, эрсдэлийн удирдлагын бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй хангах ач холбогдолтой юм.