ЗГХХГ, НҮБ хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2026-04-29

Тодруулбал: ЗГХХГ-аас төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх, бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээг боловсронгуй болгох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилгоор НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай санал солилцсон юм.
Тус арга хэмжээнд ЗГХХГ-ын дарга П.Батбаатар, НҮБ-ын Суурин зохицуулагч Яапван Хиердэн болон бусад албаны хүмүүс оролцсон бөгөөд “Төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх нь”, “Хөгжлийн бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээнд хиймэл оюун ухааныг ашиглах боломж, чиг хандлага” сэдэвт илтгэлийн хүрээнд асуулт, хариулт, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Цаашид төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог сайжруулах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх ажлуудыг бодитой болгох хамтын ажиллагаа үүгээр эхэлж байгааг талууд цохон тэмдэглэлээ.