Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв шинээр гардан авсан нэр бүхий албан хаагчдад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар болон нийт албан хаагчид хүндэтгэл үзүүллээ.
Арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 89 дүгээр зарлигаар Тэргүүн түшмэлийн дөтгөөр зэрэг хүртсэн Мэдээллийн технологи, системийн шинжилгээний газрын дарга С.Батбаатар болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 118 дугаар захирамжаар Эрхэлсэн түшмэлийн гутгаар зэрэг хүртсэн Хяналт шалгалтын газрын дарга бөгөөд ахлах хянан шалгагч Б.Баясгалан нарт баяр хүргэлээ.
Мөн Эрхэлсэн түшмэлийн дөтгөөр зэрэг хүртсэн Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Золбоо, Дотоод хяналт, аудитын газрын дарга Р.Дэжид, Төлөвлөлт, дахин инженерчлэлийн хэлтсийн референт Н.Лхам, Үйл ажиллагааны хяналт, шалгалтын хэлтсийн хянан шалгагч, референт Д.Сайханбилэг, Хөгжлийн санхүүжилт, санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн хянан шалгагч, референт Ө.Манжил нарт ажлын амжилт хүсэж, төрийн албаны үйл хэрэгт нь өндөр амжилт хүслээ.