ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ТОХИОЛДУУЛАН ЗГХХГ-ЫН ЗАРИМ АЛБАН ХААГЧИД ТӨРИЙН АЛБАНЫ БОЛОН САЛБАРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-07-09
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, төрийн албаны хөгжил, салбарын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий албан хаагчдыг Төрийн албаны зөвлөл болон салбарын шагналаар шагнасныг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар гардуулан өглөө.
Үүнд:
– Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн “Төрийн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Үнэлгээ, мониторингийн газрын Үнэлгээ, мониторингийн хэлтсийн ахлах референт Д.Отгон;
– Зам, тээврийн сайдын тушаалаар “Онц тээвэрчин” хүндэт тэмдгээр Тамгын газрын жолооч Д.Ариунжин;
– Боловсролын сайдын тушаалаар “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Тандалт, судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын Бодлогын судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч М.Уранцэцэг;
– Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Үнэлгээ, мониторингийн газрын Үнэлгээ, мониторингийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Соёлмаа нар тус тус шагнагдлаа.
Төрийн албаны болон салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг нь төрийн албаны хөгжил, тухайн салбарын бодлого, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, ажил мэргэжлээрээ манлайлан ажилласан албан хаагчдын хөдөлмөр, зүтгэлийг үнэлсэн нэр хүндтэй шагнал юм.

See less