Даргын мэндчилгээ

МЭНДЧИЛГЭЭ

  Хяналт үнэлгээ, хяналт шалгалтыг орчин үед шинэчлэн эхлүүлж буй ажилтан албан хаагчид, хамтран ажилладаг байгууллагууд, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэгч нийт ард иргэд та бүхнийхээ амар мэндийг айлтган мэндчилье.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь яам, агентлаг, аймаг, Нийслэлийн засаг дарга, улсын төсөвт үйлдвэрийн газар,төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах замаар төрийн байгууллагын хариуцлагыг сайжруулах, шударга ёсыг сахиулах, төрийн үйлчилгээний хүртээмжтэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилго бүхий төрийн байгууллага билээ.

Шударга ёсны зарчим хэрэгжүүлж хүний эрхийн хамгаалагч, эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд та бидэнд их ажил, их үүрэг хариуцлага хүлээж байна. Хууль эрх зүйн үйлчилгээг иргэддээ илүү ойртуулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажилд онцгой анхаарч, чиг үүрэг, чиглэсэн зорилтоо амжилттай биелүүлэх шаардлага тулгарч байна. Энэ үүргээ биелүүлэхдээ албаны болон мэргэжлийн ёс зүйг чанд сахиж, мэдлэг боловсролоо дээшлүүлэн, шинэ техник технологи нэвтрүүлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн байгууллагын шинэтгэлийг эрчимжүүлэхэд манлайлан ажиллана гэдэгт миний бие бүрэн итгэлтэй байна.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга

П.БАТБААТАР

НАМТАР

Боловсрол:

1994-2004 он           Нийслэлийн Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургууль /бүрэн дунд/

2004-2008 он           Хөдөө аж, ахуйн их сургуулийн Байгалийн Ухааны сургууль, Математик, программ хангамж

2012-2016 он           Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Эрх зүйч

2017-2022 он           Удирдлагын академи, Төрийн удирдлагын магистр 

 

Ажилласан байдал:

2008-2009 он           Нью соник ХХК, Байгууллага хариуцсан компьютер засварын инженер,

2009-2010 он           Улсын Их Хурлын Тамгын газар Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэст компьютерын техникийн ажилтан,

2010-2013 он           Улсын Их Хурлын Тамгын газар, Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтэст референт,

2013-2018 он           Улсын Их Хурлын Тамгын газар, мэдээллийн технологийн хэлтэст референт,

2018-2019 он           Улсын Их Хурлын Тамгын газар, мэдээллийн технологийн хэлтэст ахлах референт,

2019-2020 он           Улсын Их Хурлын Тамгын газар, Мэдээллийн технологийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч,

2020-2023 он           Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль эрх зүйн газрын Байнгын хорооны асуудал хариуцсан хэлтэст Инновац, цахим бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх,

2023-2025 он           Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга

2025-2026 он           Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга

2026 оноос               Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байна.