Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр:
Монгол Улсын Ерөнхий Сайдын 2024 оны 9 сарын 18-ны өдөр 01 албан даалгаварт Нийгэм эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг гаргах үүнтэй уялдуулаад Засгийн газрын гишүүд, Сайдын ажлын гүйцэтгэл, Яамдын ажлын гүйцэтгэлийг үнэлдэг, хэрэгжилтэд нь хяналт тавьдаг байх албан даалгаврын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Нийгэм эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтүүдийг үнэлэх ажлыг эрчимтэй хийхээр ажиллаж байна.
Нийгэм эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийн асуудал нь цоо шинэ зүйл биш юм. 2018 онд тогтоол гаргасан. Энэхүү тогтоол нь тухайн үеийн үйл ажиллагаа болон салбараар нь Засгийн газар болон яамдын бүтэцтэй уялдаж хийгдэж байсан.
Шинэ Засгийн газар бүрдээд 2024 оноос 2028 он эхлээд явж байхад 2018 оныхоор явж болохгүй шинэчлэгдэж чадаагүй байна. ХЗДХЯ яам, Сангийн яам хоёр дээр шинэчлэх ажлын үзүүлэлтүүд хийгдсэн бөгөөд бусад яаман дээр хийгдээгүй, шинэчлэх ажлуудыг эрчимжүүлэх шаардлага байна.
Энэ оны 12 сард багтаад бүх яам, төрийн нарийн бичгийн дарга нарыг хүлээж авч уулзаж шинэчлэх чиглэл дээр ажиллана.