“Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг “Эрсдэлийн удирдлагыг төрийн байгууллагуудад хэрэгжүүлэх арга зам” панел хэлэлцүүлгээр үргэлжилж байна.
2025-02-27
Хэлэлцүүлгийн модератороор, СЭЗИС-ийн сургалт, судалгаа хариуцсан проректор, доктор Б.Мөнхзаяа, Панелистаар, Үндэсний Статистикийн Хорооны Дотоод аудит, эрсдэлийн удирдлагын газрын дарга Н.Мөнхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Төмөр-Очир, Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга, хурандаа, доктор (PhD) Ц.Ганзориг, Гаалийн ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, Дэлхийн гаалийн байгууллагын Эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны болон техникийн зөвлөх, доктор, дэд профессор (PhD) Д.Цэндсүрэн, Монголын Ипотекийн Корпорацын Эрсдэл хариуцсан, дэд захирал Д.Отгонбилэг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн Судалгаа, хөгжүүлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Тэлмэн нар оролцож төр болон хувийн хэвшлийн сайн туршлага, дотоод, гадаадын сайн туршлагуудын жишиг, манай улсад эрсдэлийн удирдлагын тогтолцоог хэрхэн нэвтрүүлсэн, цаашид хэрхэн төлөвшүүлэх, тулгардаг асуудал, бэрхшээл, цаашдын чиг хандлагын талаар нээлттэй санал солилцлоо.
Эрдэлийн удирдлагыг төрийн байгууллагуудад хэрэгжүүлэх үнэ цэнтэй зөвлөмж, санал өгсөн панелистуудаа халуун талархал илэрхийлье.