Судалгааны тайлбар:
Төрийн байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, үйлчилгээний чанар нь төрийн албан хаагчдын ажлын орчин, ажлын ачаалал, сэтгэл ханамж болон стрессийн түвшинтэй шууд холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд олон улсын байгууллагууд болон хөгжингүй улс орнууд төрийн албан хаагчдын ажлын нөхцөл, сэтгэл зүйн эрүүл мэндийг тогтмол судалж, хүний нөөцийн бодлого, байгууллагын менежментийг сайжруулахад ашиглаж байна.