ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ТАНИЛЦУУЛАХ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.
2026-04-02

Монгол Улсын Их Хурлын 2025 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 114 дүгээр тогтоолын дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үйл ажиллагаа хийгдэж байна.
Төр-Иргэний хяналтын талаар болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг салбарын хяналтын улсын (ахлах) байцаагчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөлд танилцуулж, хэлэлцүүлгийг 2026 оны 04 дүгээр сарын 01, 08, 10-ны өдрүүдэд Засгийн газрын XI байр, Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвд зохион байгуулж байна.
2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр:
• Эмчилгээний чанар, аюулгүй байдал
• Эрүүл ахуй, халдвар хамгаалал
• Эм био бэлдмэл
• Хүнсний чанар, стандарт
• Мал эмнэлэг
• Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ
• Ургамал хамгаалал
• Таримал ургамлын үр, сортын хяналт
эдгээр чиглэлийн төлөөллүүдтэй уулзаж, хуулийн төслийн санал, хүсэлтийг сонсож, ярилцлаа.