ЗГХХГ-ЫН 2025 ОНЫ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАГДСАН “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ”, “ОФФИС 365 ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ЛИЦЕНЗ” ХУДАЛДАН АВАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-04-09

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/57 дугаартай тушаалаар ЗГХХГ-ын 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж”, “Оффис 365 программ хангамжийн лиценз” худалдан авах ажлыг зохион байгуулах Үнэлгээний хороог дарга, нарийн бичиг, 3 гишүүн буюу нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

“Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж” худалдан авах тендерийг нээлттэй тендер шалгаруулах аргаар зохион байгуулсан бөгөөд нийт 4 оролцогч оролцож захиалагчаас батлан ирүүлсэн техникийн тодорхойлолтод тусгагдсан барааны шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулан захиалагчид зөвлөмж хүргүүлсний дагуу гэрээ байгуулах эрх олгосон.

“Оффис 365  программ хангамжийн лиценз” худалдан авах ажиллагааг харьцуулалтын аргаар зохион байгуулсан бөгөөд цахим системээр үнэ дуудах ажиллагаа 2 цагийн хугацаанд хийгдэж нийт 3 оролцогчийн ирүүлсэн үнийн саналыг  хамгийн бага үнийн санал болгосон оролцогчоос эхлэн систем эрэмбэлэн хамгийн бага үнийн санал ирүүлсэн бөгөөд захиалагчаас батлан ирүүлсэн техникийн тодорхойлолтод тусгагдсан шалгуурыг хангасан  нэг оролцогчийг шалгаруулан захиалагчид зөвлөмж хүргүүлсний дагуу гэрээ байгуулах эрх олгосон.

 

Эх сурвалж:

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 301 тоот,

Ахлах нягтлан бодогч Х.Алтанзаяа

Цахим шуудан: kh.altanzaya@ags.gov.mn

Утас:51-262005