Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” санаачилга болон Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлж бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үндсэн чиг үүргийн шинжилгээ хийх ажлыг эхлүүлээд байна.
Энэ хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Ерөнхий сайд, шадар сайдуудын эрхлэх асуудлын хүрээний төрийн захиргааны 9 байгууллагын удирдлага, албан хаагчдад үндсэн чиг үүргийн шинжилгээ хийх маягт, арга зүйг танилцуулах уулзалтыг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Үндсэн чиг үүргийн шинжилгээ нь давхардсан чиг үүрэг, үр ашиггүй бүтцийг илрүүлж, зохион байгуулалт болон нөөцийн хуваарилалтыг оновчтой болгох, үндсэн чиг үүрэгт төвлөрөх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Мөн төрийн бодлого боловсруулах, төлөвлөх чадавхыг сайжруулж, гүйцэтгэл, шийдвэр гаргалтыг илүү үр нөлөөтэй, хариуцлагатай болгоход чиглэнэ.
