EN
/
MNG
Шалгаж буй байгууллага
|
Судалгаа
|
Алсын хараа 2050
|
Төрийн үйлчилгээ
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар
Бидний тухай
Алсын хараа, эрхэм зорилго
Бүтэц зохион байгуулалт
Даргын мэндчилгээ
Стратеги төлөвлөлт
Дүрэм
Үйл ажиллагаа
Үнэлгээ, мониторингийн газар
Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газар
Хяналт, шалгалтын газар
Хууль, эрх зүйн газар
Мэдээллийн технологи, системийн шинжилгээний газар
Тамгын газар
Дотоод хяналт, аудитын газар
Эрх зүйн акт
УИХ-ын тогтоол
Засгийн газрын тогтоол
Сайдын тушаал
ЗГХХГ-ын даргын тушаал
Байгууллагын үйл ажилагаанд мөрдөгдөж буй хуулиуд
Хуулийн төсөл
Олон нийтээр хэлэлцүүлж буй хуулийн төсөл
УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
Ил тод байдал
Өргөдөл, гомдол
Үйл ажиллагааны ил тод байдал, чиг үүрэг тэргүүлэх чиглэл
Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн тайлан, үнэлгээ
Хүний нөөцийн ил тод байдал
Хүний нөөцийн стратеги
Ажлын сул орон тоо
Санхүүгийн ил тод байдал
Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдал
Албан хаагчдын мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
Шинэ мэдээ
Фото мэдээ
Видео мэдээ
Авто машин, түүний дагалдах сэлбэг хэрэгсэл худалдан борлуулдаг иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Нүүр
Мэдээ
2026-05-08
Монгол улсын Засгийн газрын 127 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, “Чөлөөлье” санаачилгын бодит биелэлт худалдаа үйлчилгээний салбарт ямар түвшинд хэрэгжиж байгаа талаар Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт Авто худалдааны цогцолборт үйл ажиллагаа явуулдаг Олон улсын худалдаа, логистикийн төвийн бизнес эрхлэгчдийн холбоо хүсэлт гаргасны дагуу тус уулзалт (2026.05.07) боллоо.
Авто 22 худалдааны төв буюу “Олон улсын худалдаа, логистикийн төв”-т өнөөдрийн байдлаар 110 гаруй аж ахуйн нэгж, 700 гаруй иргэд тээврийн хэрэгсэл болон түүний дагалдах сэлбэг хэрэгсэл худалдан борлуулдаг байна. Энэ төрлийн бизнес ихэвчлэн амралтын өдрүүдээр хийгддэг. Гэвч төр төлөөлсөн байгууллага болох “Авто тээврийн үндэсний төв” ням гарагт амардаг, цагийн зохицуулалт өнөөдрийг хүртэл хийгдээгүйн улмаас тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх явцад бодитой хүндрэлүүд учирч байгааг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, гарын үсэг цуглуулжээ.
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Монгол улсын Засгийн газрын 127 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд хувиараа бизнес эрхэлж байгаа эдгээр иргэдийн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх боломжтой” гэдгийг илэрхийллээ. Цаашид энэ төрлийн төрийн үйлчилгээг цахим хэлбэрт буюу киоск машинаар хийж гүйцэтгүүлдэг болох, иргэд 7 хоногийн турш 24 цагаар үйлчилгээ авах боломж нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр зорилго тавин ажиллаж байгааг энэ үеэр онцолсон юм.