“ТӨРИЙН БҮТЭЭМЖ-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ” СЭДЭВТ ДОЛОО ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЖ БАЙНА
2026-05-11
Эдийн засаг, хөгжлийн яам болон Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хамтран зохион байгуулж буй нээлттэй 7 хоногийн арга хэмжээ “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д өнөөдөр эхэлж байна.
Зорилго: Засгийн газрын хяналтын тогтолцоо, хяналт-шинжилгээ, үнэлгээний үр нөлөө, төрийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг оролцогч талуудад танилцуулж, харилцан туршлага солилцон хамтын ажиллагаа, оролцоог өргөжүүлэхэд оршино.