EN
/
MNG
Шалгаж буй байгууллага
|
Судалгаа
|
Алсын хараа 2050
|
Төрийн үйлчилгээ
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар
Бидний тухай
Алсын хараа, эрхэм зорилго
Бүтэц зохион байгуулалт
Даргын мэндчилгээ
Стратеги төлөвлөлт
Дүрэм
Үйл ажиллагаа
Үнэлгээ, мониторингийн газар
Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газар
Хяналт, шалгалтын газар
Хууль, эрх зүйн газар
Мэдээллийн технологи, системийн шинжилгээний газар
Тамгын газар
Дотоод хяналт, аудитын газар
Эрх зүйн акт
УИХ-ын тогтоол
Засгийн газрын тогтоол
Сайдын тушаал
ЗГХХГ-ын даргын тушаал
Байгууллагын үйл ажилагаанд мөрдөгдөж буй хуулиуд
Хуулийн төсөл
Олон нийтээр хэлэлцүүлж буй хуулийн төсөл
УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
Ил тод байдал
Өргөдөл, гомдол
Үйл ажиллагааны ил тод байдал, чиг үүрэг тэргүүлэх чиглэл
Төрийн жинхэнэ албан хаагчдын ажлын гүйцэтгэлийн тайлан, үнэлгээ
Хүний нөөцийн ил тод байдал
Хүний нөөцийн стратеги
Ажлын сул орон тоо
Санхүүгийн ил тод байдал
Худалдан авах үйл ажиллагааны ил тод байдал
Албан хаагчдын мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
Шинэ мэдээ
Фото мэдээ
Видео мэдээ
САЛБАРЫН ХЯНАЛТЫН УЛСЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИД ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА.
Нүүр
Мэдээ
2026-05-18
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Чөлөөлье” санаачилгын хүрээнд эдийн засгийг идэвхжүүлэх, хяналт шалгалтын давхардлыг арилгах, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд чирэгдэл учруулахгүй байх зорилгоор Засгийн газраас зарим 6000 гаруй төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зогсоох шийдвэр гарсан.
Энэхүү шийдвэрийг бодит ажил болгох, цаашлаад хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах “ухаалаг хяналт”-ыг төлөвшүүлэх зорилгоор Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас салбарын хяналтын байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар хяналт нэрийдлээр хязгаарлахаас илүү иргэн, аж ахуйн нэгжийг дэмжсэн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхэд анхаарч “хяналт” биш, “хамтын хариуцлага” гэсэн шинэ хандлагыг бий болгох хэрэгцээ шаардлага үүсэж байгааг онцоллоо.
Уулзалтын хүрээнд дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан нийтийг хамарсан хоолны хордлого гарах, мөн барилга угсралтын ажил, уул уурхайн үйл ажиллагаа идэвхжиж үйлдвэрлэлийн осол, хурц хордлого нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул эдгээр салбарууд эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээг тасралтгүй зохион байгуулах, иргэн аж ахуйн нэгжид мэдээлэл хүргэх, сургалт, сурталчилгааг идэвхтэй зохион байгуулж ажиллах талаар зөвлөн ажиллалаа.