Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг танилцуулж, салбарын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал болон цаашдын бодлогын чиглэлийн талаар нэгдсэн мэдээлэл өглөө.
Хяналт шинжилгээний үр дүнгээс харахад бодлого, төлөвлөлт, тайлагналын чанарыг сайжруулах шаардлагатай байна.
2025 онд нийт 3462 өргөдөл, гомдол хүлээж авснаас 96.5 хувийг шийдвэрлэсэн эерэг үзүүлэлттэй байгаа ч үйлчилгээ авсан иргэдийн сэтгэл ханамж дунд түвшинд байна. Ялангуяа төрийн албан хаагчийн харилцаа, үйлчилгээний шат дамжлага ихтэй байдал нь сэтгэл ханамж буурахад голлон нөлөөлж буйг дурдлаа. Мөн өргөдөл, гомдлын 62 хувийг биечлэн гаргасан нь мэдээлэл, зөвлөгөөний хүртээмж хангалтгүй байгааг илтгэж байна.
Түүнчлэн байгууллагын бүтэц, чиг үүргийн уялдаа холбоо сул, зарим өөрчлөлт хууль, журмын хэрэгжилттэй зөрчилдсөн асуудал илэрсэн талаарх мэдээллийг өгч зөвлөн тусаллаа.