ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗАР, УДИРДЛАГЫН АКАДЕМИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-06-22
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга П.Батбаатар, Удирдлагын академийн захирал Д.Байгал болон холбогдох удирдлагууд өнөөдөр уулзалт хийж, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах тогтолцоог боловсронгуй болгох, сургалтын хөтөлбөрийн агуулгыг шинэчлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар төрийн удирдлагын олон улсын чиг хандлагад нийцсэн бодлого, шинэчлэлийн арга барилыг төрийн албан хаагчдын сургалтын агуулгад тусгах, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэв.
Талууд төрийн байгууллагуудад нэвтрүүлж буй хөгжлийн бодлогын үнэлгээ, эрсдэлийн удирдлага, процессын дахин инженерчлэлийн нэгдсэн арга зүйг Удирдлагын академийн сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар тусган хэрэгжүүлэх нь төрийн удирдлагын шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцоллоо.
Түүнчлэн мэдээллийн технологи, мэдээллийн аюулгүй байдал, төрийн албан хаагчийн ёс зүйн чиглэлээрх сургалтын хэрэгцээ нэмэгдэж байгаатай хол богдуулан энэ чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хамтарсан сургалт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.