Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар болон удирдлагын бүрэлдэхүүн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдлагуудтай уулзаж, тус байгууллагад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгаа, хяналт шалгалтын ажлын үр дүнг танилцууллаа.
Уулзалтаар байгууллагын бүтэц, чиг үүргийн хэрэгжилт, иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, төрийн албан хаагч болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааны үр дүн, эрсдэлийн удирдлагын төлөвшлийн үнэлгээ, хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилт, хууль тогтоомжийн хэрэгжилт, цахим шилжилтийн явц, процессын дахин инженерчлэлийн зөвлөмжийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр санал солилцов.
Мөн уулзалтын үеэр байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, бодлого, төлөвлөлтийг эрсдэлийн удирдлагатай уялдуулах, эрсдэлийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, албан хаагчдын мэдлэг, ур чадварыг бэхжүүлэх, өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо.