Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Чадраабалын Өнөрбаяр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний (DEval) байгууллагын дэд захирал Свен Хартен, Үнэлгээний багийн ахлагч Сара Дезири Клэйр, Үнэлгээчин Сабине Палмрoитер нарыг хүлээн авч уулзлаа.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын үнэлгээний холбоо, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний (DEval) байгууллагатай хамтран “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс”-ийг тогтоох үнэлгээг амжилттай зохион байгуулж,...