Судалгааны тайлбар: Эрүүл мэндийн салбарт процессын дахин инженерчлэл хийх үндсэн зорилго нь Монгол Улсын иргэний Үндсэн хуулиар эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх хэрхэн хангагдаж байгаа, эрүүл мэндийн үйлчилгээ “иргэн төвтэй” хэрэгжиж байгаа эсэхэд дүгнэлт өгөхөд чиглэсэн.