Хэлэлцүүлэгт
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа “Төрийн байгууллагад эрсдэлийн удирдлагыг нэвтрүүлэхийн ач холбогдол”, СЭЗИС-ийн бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проектор, доктор, Б.Мөнхзаяа, “Төрийн байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоо”, Үндэсний аудитын газрын эрсдэлийн удирдлагын газрын захирал Д.Отгонбаяр, “Төрийн аудитын байгууллагын эрсдэлийн тогтолцооны өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага”, Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дотоод аудит, хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Г.Отгонбаяр, Сангийн яамны эрсдэлийн удирдлагын бодлого, дүрэм, журмын талаар танилцуулга, “Эрдэнэс монгол нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитын газрын Ерөнхий аудитор О.Баярмагнай “Эрсдэлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо”, Худалдаа хөгжлийн банкны эрсдэл хариуцсан захирлын орлогч Л.Гантөмөр, “Худалдаа хөгжлийн банкны эрсдэлийн удирдлагын тогтолцоо” Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Стандарт, эрсдэлийн нэгдсэн албаны тэргүүлэх мэргэжилтэн Т.Ууганбаяр Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын эрсдэлийн удирдлагын хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлж байна.