Тус сургалтыг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хөгжлийн үнэлгээний институтийн дэд захирал ноён Свен Хартен, үнэлгээний багийн ахлагч хатагтай Сара Дезири, үнэлгээчин хатагтай Сабине Пальмройтер нар удирдаж явууллаа.
Сургалтын үеэр албан хаагчдад байгууллагын үйл ажиллагаа болон бодлогын үнэлгээний зорилго, үндсэн үүрэг, ач холбогдол, мониторинг болон үнэлгээний ялгаа, холбоо, хамаарал, үнэлгээний төрөл, үнэлгээний стандарт зэрэг олон асуудлын хүрээнд тодорхой ойлголт, мэдээллийг өгч, кейс сургалтыг бодлогын улсын үнэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг болох сонирхолтой асуудлаар зохион байгуулсан байна.