МОНГОЛ УЛСЫГ ОЛОН УЛСАД СУРТАЛЧЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙНЭ
2025-11-09
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, үр дүн, хууль тогтоомжийн нийцэлд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгууллан ажиллаж байна.
✅Хяналт шалгалтаар “Эдэлман Сингапур” компани, АНУ-ын “Си Эн Эн” агентлаг, ИБУИНХУ-ын “Фулхэм” хөлбөмбөгийн клубтэй байгуулсан гэрээ, хамтын ажиллагааны хэрэгжилт, үр дүн,
Эдгээр байгууллагуудтай байгуулсан шийдвэр, зардлын эх үүсвэр, зарцуулалт, худалдан авалт, санхүүгийн тайлангийн хууль, тогтоомжийн нийцэл зэргийг шалгана.
✅Хяналт шалгалтын үр дүнг Засгийн газар дахь Хяналтын тухай хуулийн дагуу олон нийтэд нээлттэй мэдээллэх болно.