Засгийн газрын харьяа болон нутгийн захиргааны байгууллагуудын нийтлэг чиг үүргийн шинжилгээ хийх ажлын хэсэг хуралдлаа
2026-01-09

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 123 дугаар тушаалаар Засгийн газрын харьяа болон нутгийн захиргааны байгууллагын нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгжид чиг үүргийн шинжилгээ хийх, давхардал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээг тодорхойлох Ажлын хэсгийн хурал боллоо.Чиг үүргийн шинжилгээг:

  • Төрийн байгууллагын бүтэц, орон тоо, нийтлэг чиг үүрэг хэрэгжүүлдэг нэгж, албан тушаалын тодорхойлолтын ерөнхий мэдээлэл;
  • Төрийн байгууллагад нийтлэгээр мөрдөгддөг хууль тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхийн нийцлийг тодорхойлох;
  • Нийтлэг чиг үүргийн хүрээнд хийгдэж буй процесс ажиллагаа болон түүнд оролцож буй нэгж, албан хаагчийн оролцооны хэлбэр;
  • Нийтлэг чиг үүргийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааны тоо, тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй нэгжийн тоо, оролцооны төрлийг тодорхойлох гэсэн арга зүйн хүрээнд Яам, Засгийн газрын агентлаг, Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагаас ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийгдэж байгаа талаарх ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, гарах үр дүнг хэлэлцэв.

Ажлын хэсгээс Засгийн газрын харьяа төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд тулгуурлан хууль тогтоомжид заасан чиг үүргийн нийцэл, нийтлэг чиг үүрэг хэрэгжүүлдэг нэгжийн бүтэц, зохион байгуулалтын уялдаа, албан тушаалын тодорхойлолтод дүн шинжилгээ хийн санал боловсруулж, тайланг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм.