ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ХОРОО ХУРАЛДЛАА
2026-03-05

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын үйл ажиллагаанд эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлэх, эрсдэлийг удирдах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор Эрсдэлийн удирдлагын хороог байгуулан ажиллаж байна.

Тус хорооны ээлжит хурлыг өнөөдөр /2026.3.5/ зохион байгуулж, яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 онд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлсэн тайланд хийсэн дүн шинжилгээний үр дүнг хэлэлцлээ. Хурлаар эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийг цаашид сайжруулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад зөвлөмж, чиглэл хүргүүлэхээр тогтов.
Төрийн байгууллагуудын эрсдэлийн удирдлагын хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон нь чухал ач холбогдолтой боллоо.

Мөн шинээр батлагдсан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын “Эрсдэлийн удирдлагын журам”, “Эрсдэлийн удирдлагын хорооны дүрэм”-ийг хорооны гишүүдэд танилцууллаа.

#ЗГХХГ_ЭРСДЭЛИЙН_УДИРДЛАГЫН_ХОРОО