Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, мэдээлэл, үр дүнд хяналт-шинжилгээ хийхэд хиймэл оюун ашиглах хамтын ажиллагааг “Блак Лабс” ХХК-тай эхлүүллээ.
2026-03-16

 

Сүүлийн жилүүдэд хиймэл оюуны салбар дэлхий даяар эрчимтэй, хурдацтай хөгжиж, өдөр бүр шинэ шийдэл, шинэ боломж нэмэгдэж технологи хурдацтай хөгжиж буй цаг үед хиймэл оюуныг зөв зохистой ашиглан ажлын процессыг хялбаршуулж, олон өдрийн механик ажлыг автоматжуулах замаар бүтээмжийг нэмэгдүүлэх нь онцгой ач холбогдолтой болж байна.

Монгол Улсад хиймэл оюуныг төрийн үйл ажиллагаанд оновчтой ашиглах нь засаглалын үр ашгийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, бүтээмжийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой алхам болж байна.

Тухайлбал, ЗГХХГ нь 8 төрлийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн тайланг 34662 төсөл, арга хэмжээний хүрээнд нэгдсэн хяналт-шинжилгээ хийж байна.

Энэ нь 1 арга хэмжээнд хяналт-шинжилгээ хийхэд ойролцоогоор 40-60 минутыг зарцуулдаг байна.

Иймд цахим системд дэвшилтэд технологи хиймэл оюун “AI” ашигласнаар албан хаагчдын ажлын ачаалал, бүтээмжийг нэмэгдүүлж, бодлогын үр дүнд дүн шинжилгээ хийх, тайлагналтын сайжруулах тал дээр анхаарч энэхүү туршилтыг эхлүүлж байна.

8 төрлийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилт, гүйцэтгэлд хяналт-шинжилгээ хийж жилийн хугацаанд Засгийн газрын хуралдаанд 14 удаа, УИХ-ын чуулганд 4 удаа танилцуулж, хэлэлцүүлэх хуулийн зохицуулалттай.

Энэхүү санаачилга нь уламжлалт гар ажиллагаанд суурилсан үнэлгээний процессыг хялбаршуулж, төрийн байгууллагуудын тайлан, төлөвлөгөө, гүйцэтгэлийн мэдээлэлд хиймэл оюунд суурилсан дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлж байна. Том хэмжээний тайлан мэдээллийг богино хугацаанд боловсруулж, дүн шинжилгээ хийх энэхүү шийдэл нь гар ажиллагаа их шаарддаг олон өдрийн ажлыг автоматжуулж, үнэлгээний үйл явцыг илүү хурдан, ил тод, өгөгдөлд суурилсан хэлбэрт шилжүүлэх боломжийг нээж байна.

“AI” хиймэл оюунд суурилсан энэхүү програм нь төрийн албан хаагчдад ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд дэмжих технологийн хэрэгсэл байдлаар ашиглагдаж, тайлан мэдээллийг богино хугацаанд уншиж, дүн шинжилгээ хийснээр албан хаагчдын шийдвэр гаргалтыг дэмжиж, илүү оновчтой үнэлгээ, бодитой дүгнэлт боловсруулахад туслах юм.